Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2026 оны 01/02 дугаар албан даалгаврын хүрээнд “Цэвэр орчин – Эрүүл мал – Чанартай бүтээгдэхүүн” мал угаалгын аяныг Дархан-Уул аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан аймгийн нийт мал сүргийг мал угаалгын арга хэмжээнд бүрэн хамруулах чиглэлийн дагуу бэлтгэл ажлыг ханган хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд мал угаалгын арга хэмжээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар:
Хонгор сумын 2 дугаар багийн Хүйтний голд нэг суурин банн;
Хонгор сумын 3 дугаар багийн Эрхэт хэсэгт нэг суурин банн;
Шарын гол сумын Санжинт багт нэг суурин банн тус тус баригдаж байна. Мөн Дархан сумын Засаг даргын хөрөнгөнөөс Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүддээ мал угаалгын бодисын дэмжлэг үзүүллээ.

