АЛСЫН ХАРАА
- Хүмүүнд ээлтэй эрүүл мал
- Малчинд ойрхон мал эмнэлэг
- Дэлхийд тэргүүлэх органик бүтээгдэхүүн
ЭРХЭМ ЗОРИЛГО
Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг баталгаажуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах замаар мал эмнэлгийн салбарыг оновчтой нэгдсэн бодлогоор хангагч, худалдааны чөлөөт байдлыг дэмжигч байгууллага болно.
ЗОРИЛТ
- Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх бодлогыг оновчтой төлөвлөж, улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж хэрэгжилтийг зохион байгуулах;
- Мал, амьтны шинэ болон дахин сэргэж буй, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайгаас шалтгаалсан өвчин эмгэгийн шалтгаан, нөхцлийг судалж өвчинтэй тэмцэх арга хэмжээг боловсруулах, судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
- Өвчингүй тайван бүсийг тогтоож, мал эмнэлгийн олон улсын гэрээ хэлцэл, ариун цэвэр, хорио цээрийн нөхцлийг тохиролцох, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, экспорт, импортын бодлогыг хэрэгжүүлэх;
- Мал эмнэлгийн гадаад харилцааг өргөжүүлэх, мал эмнэлгийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангуулах;
- Мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бий болгох, эрт илрүүлэлт, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх, мал эмнэлгийн лабораторийн чадавхийг дээшлүүлэх, оношлогоо, тандалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үндэсний болон бүс нутгийн лавлагаа лабораторийн түвшинд хүрэх;
- Мал, амьтны эм, биобэлдмэлийн үндэсний үйлдвэрлэлийн шинэчлэл хийж олон улсын жишигт нийцүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
- Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах, баталгаажуулах замаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах;
- Мал, амьтны эмийн үйлдвэрлэл, худалдаа, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн үлдэгдлийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, эмийн бодлогыг оновчтой тодорхойлж, хэрэгжүүлэх;
- Мал эмнэлгийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, дотоод гадаадын сайн туршлагыг нэвтрүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах;