УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

📌Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” 13 дугаар тушаал, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/32 дугаар тушаалын дагуу хэлтсийн хэмжил зүйн хяналтын улсын байцаагч, аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газрын байцаагч нарын хамтарсан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг Тээвэр Дархан худалдааны төвөөс эхлүүллээ.

🔎Тус хяналт, шалгалтаар томоохон зах, худалдааны төвүүдээр худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт, шалгалтыг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, таслан зогсоох, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, хэрэгжилтийг хангуулж ажиллах юм.

Share this post