Мал сүргийг аливаа өвчнөөс эмчлэн сэргийлэх, шалтгааныг тогтоох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өвчилсөн мал сүргийг эмчлэх арга зүй боловсруулах, малчдад эндемик өвчнөөс сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг зайлшгүй хэрэгцээ шаардлагын дагуу “ОРХОН-2025” төслийг санаачлан Дархан-Уул аймгийн Орхон сумын хэмжээнд хэрэгжүүлэхээр Мал Эмнэлгийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран хээрийн судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Уг төслийн хүрээнд Орхон сумын малчин өрхүүдийг хамруулан мал сүрэгт эрдсийн илүүдэл, дутлаас үүсэх бодис солилцооны өвчний тандалт судалгаа хийх, эрсдэлтэй бүсийн хөрс, ус, ургамал, малын цусны сорьцод лабораторийн шинжилгээ хийж, эмгэг судлалын аргаар эсийн түвшинд оношлон нутагшмал өвчний шалтгааныг тодорхойлон үр дүнг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж үйлдвэрлэлд өгөх зөвлөмж боловсруулна.

Төслөөс гарах үр дүн:
Мэргэшсэн багийн тандалт судалгаанд суурилсан дүгнэлтийг үндэслэн эндемик өвчнийг эмчлэн сэргийлэх зөвлөмж боловсруулагдан үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж бүрдэх юмаа.
