“Хонгор 2025” төслийн хүрээнд Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төслийн багийн эрдэмтэн, судлаачид хээрийн судалгааны эхний шатны үр дүнгээ төслийг санхүүжүүлэгч Хонгор сумын удирдлагуудад танилцууллаа.
Мал сүргийн шимэгчтэх өвчний суурь судалгааг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж, үр дүнд үндэслэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх зөвлөмж боловсруулан шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх төлөвлөгөө боловсруулах зорилго бүхий уг төсөлд Хонгор сумын малчин өрхүүд улирлын хөдлөл зүйгээр тандалт шинжилгээнд хамрагдаж байна.
Төсөл хэрэгжүүлэгч талууд арга хэмжээний эхний тайланг хэлэлцэж судалгаа, шинжилгээний явц болон үр дүн хангалттай сайн гэж дүгнэлээ.
“Хонгор 2025” төсөл энэ оны 12 дугаар сард эцсийн үр дүнгээ хэлэлцүүлнэ.







