ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТАНДАЛТ-2026

Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын баталсан “Шүлхий өвчний яаралтай үеийн тандалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Орхон болон Шарын гол сумдад мал, амьтны гоц халдварт Шүлхий өвчний идэвхтэй тандалтыг хэрэгжүүллээ.

Тандалтын хүрээнд сумдад 4 ажлын хэсэг гарч удирдамжид заасан малчин өрхүүдийн мал сүрэгт эрүүл мэндийн үзлэг хийж, цусны сорьц цуглуулан сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажиллав.

Иргэд, малчид та бүхэн мал, амьтны аливаа халдварт өвчнөөс өөрийн болон бусдын мал сүргийг хамгаалж зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг зөвлөж байна.

Share this post