Мал эмнэлгийн ерөнхий газраас бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг шууд худалдан авах ажиллагааг зохион байгуулан Иордан Улсын Жордан Био үйлдвэрлэлийн төв (JOVAC)-тэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Үүний хүрээнд Бог малын мялзан өвчний яаралтай дархлаажуулалтад шаардлагатай 20,0 сая тун хуурай вакциныг ажлын хэсэг хүлээж авч УМЭАЦТЛ-ийн хөргүүрт байршууллаа.
Улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 2023 оны 04 дүгээр сарын 15-наас эхэлсэн бөгөөд үүний дараагаар бог малын мялзан өвчний дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Бог малын мялзан өвчин: Өнөөдрийн байдлаар 3 аймгийн 6 суманд 6 голомтод хорио цээртэй, 3 аймгийн 8 сумын 10 голомтонд хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байна. Нийт 2621 толгой мал өвчилж, 1000 толгой мал хорогдож, 1169 толгой мал шинж тэмдэг арилсан, тусгаарлалтад 475 толгой мал байна.