МЭЕГ, МАА-ЭЗЭН төсөл хамтран төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтыг 2023.03.20-04.07 хооронд амжилттай зохион байгуулав.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30.20-д “Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам, малын эмч, мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2020 оны...